Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болж Франц улс 20 жилийн дараа "Алтан дагина" цомын эзэн болсон билээ.

Энэ баярт үйл явдалд сэтгэл нь хөөрч баярласан Францчууд өчигдөр Парис хотын өнцөг булан бүрт баярын жагсаалд нэгдсэн юм. Уг жагсаалд нэг сая гаруй иргэд нэгдэж улмаар баярын жагсаал эмх замбараагүй байдалд хүрсэн байна.

Сэтгэл нь хөөрч, баярласан зарим нэгэн фанатууд зодоон үүсгэж, улмаар гудамжинд гал тавьж, худалдааны төв, гудам талбайн гэрэлтүүлэг зэргийг хагалсан байна. Өчигдрийн байдлаар Ион, Парис, Марселл, Руень хотуудад эмх замбараагүй байдал үргэлжилсэн бол өнөөдөр илүү олон газрыг хамраад байгаа аж. 

Цагдаагийн ажилчид үймээнийг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, өндөр даралттай ус зэргийг ашиглаж байгаа бөгөөд 20 гаруй өдөөн турхирагчидийг баривчилжээ. 

www.Seen.mn