Түрээсийн дугуйг гэртээ авч орох, хулгайлах оролдлого гарч байна
2018/07/19
Нийслэлд түрээсийн дугуйн үйлчилгээтэй болсон. Энэ хугацаанд дугуй хэрэглээнд хэр нэвтэрсэн, эрэлт ямар байгааг “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодруулахад: “Өнөөдрийн байдлаар 96 дугуй үйлчилгээнд гарсан байна. Өдөр ирэх тутам хэрэглээ нь нэмэгдэж, хэрэглэгчдийн хандлага нааштай байгаа. Аппликейшнээс харахад түрээсийн дугуйг тогтмол хэрэглэж байгаа хэд хэдэн үйлчлүүлэгчтэй болсон. Техник хэрэгсэл учраас жижиг гэмтлүүд гарч байгаа. Дугуй хагарах, хонх, цацруулагч нь алга болох гэх мэт тохиолдлууд түгээмэл байна. Үүнийг бид анхнаасаа тооцоолсон учир үйлчлүүлэгчдээсээ нэмэлт төлбөр авахгүй байгаа. Бид зургаа долоон жил унадаг дугуй үйлдвэрлэж байна. Харин хэрэглэгчид маань дугуйгаа гэртээ, гараашдаа оруулах тохиолдол гарч байна. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд бид зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахаар GPS-ээ хараад явдаг. Ингээд GPS заасан газар очихоор орон сууцны, гараашийн гадаа оччихдог. Тэгэхээр тэр олон айлын хаана нь байгааг мэдэх аргагүй болоод байгаа юм.
Тиймээс дугуйгаа хэрэглэж болсон бол дараагийн яарч байгаа хүмүүст хэрэглүүлнэ гэдгээ ухамсарлаад гадна цоожлоод үлдээж байгаарай гэж хэлмээр байна. Цагаар нь тооцоод түрээсэлж байгаа учраас гэртээ оруулж болох юм шиг ойлгож байна. Харин үйлчилгээний маань гол зорилго аль болох олон хүн хотын түгжрэлд сааталгүй ажлаа амжуулахад оршиж байгаа. Хэрэглээ маань хуваалцах дээр суурилах ёстой. Мөн хэдэн удаа дугуй хулгайлах оролдлого гарсан. Дугуйг машинд ачиж яваад, GPS-г салгах оролдлого хийж байна" гэв.
М.Тогтох
Эх сурвалж: Unen.mn
Зочин · 2018/07/19
ym uzeegui pizdaanuud shv