Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноожээ
2018/07/20
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ.
Шүүх Г.Сарангэрэлийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна
arai · 2018/07/20
arai2 yun 3 jil ve