О.Баасанхүү: Г.Алтанхүүг эргээгүй
2014/01/26
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг найз охиноо 48 цаг зодож хороосон гэгдээд байгаа Г.Алтанхүүг эргэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл энэхүү мэдээллийг бид “Мобайль ньюс”-тээ онцолж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Ямар ч Г.Алтанхүү, Ш.Батхүү нартай уулзсан зүйл байхгүй. Хэд хэдэн өргөдөл, гомдол ирсэн болохоор хорих ангид ажилласан. Учир нь шоронд зургаан сар хоригдсон нэг хүн нас барсан гэх мэдээлэл ирсэн юм. Тэр хэргийн талаар болон хорих ангийн орчин нөхцөл ямар байгааг судлах гэж очсноос гадуур яриад байгаа шиг олон хүнтэй уулзаагүй. Хорих ангид ажилласан болохоор л тэднийг эргэсэн гэх яриа гарсан болов уу” гэв.