Урт нэртэй хуулийн төсөлтэй холбоотойгоор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй найман хүн өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.  Тэднийг Төрийн хамгаалалттай газарт галт зэвсэг хэрэглэсэн, “Централ товер” Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан  гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  өнгөрсөн хугацаанд саатуулсан.  Өөрөөр хэлбэл Ц.Мөнхбаяр нарын  найман иргэнд Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.  Улмаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  хаалттай болсон  шүүхээс  Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон байна.

“Гал үндэстэн”  холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр: "Би хуульд заасны дагуу эх орноо хамгаалах иргэн хүний үүргээ биелүүлсэн, энэ яригдаж байгаа гэмт хэргүүдийг үйлдээгүй. Намайг яаж л шийтгэж хоринов, тэрүүгээрээ л болог, тэр бүхэн нь энэ нийгэм ямар байгааг л харуулах болно. Миний хэлэх ганц л зүйл гэвэл намайг хийсэн гээд байгаа хэргүүдийг би үйлдээгүй” хэмээн мэдэгдссээр байгаа.  

Тэгвэл  Ц.Мөнхбаяр нарт оноосон 21.6 жил нь  буруу гэдгийг иргэний байгууллага, улс төрийн намын төлөөлөл эсэргүүцэн  гарын үсэг цуглуулах ажлыг  Нарантуул худалдааны төвийн үүдэнд  зохион байгууллаа.  Гал үндэстэн, Хохирогчдын ар гэрийнхэн, иргэд, төрийн бус байгууллагагуудын энэхүү ажиллагааны хүрээнд 1000 гаруй иргэн гарын үсэг зурсан байна.










































А.Баярмаа