Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу фэйсбүүк орчинд “ЭМО” нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй олон тооны хүүхэд, залуучуудыг амиа хорлох, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай, эм “М”-тай уулзан ярилцаж, дээрх үйлдлийг таслан зогсоон, “ЭМО” нэртэй группыг хаах арга хэмжээг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар авч ажиллаrжээ.

15 настай М гэх охин энэ грууппыг яагаад нээсэн талаараа ийн ярьж байна. Тэрбээр “Энэ группыг хоёр гурван сарын өмнө нээсэн. Эхний нэг сар ашиглаад сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарлах зорилготой хүүхдүүд л нэгдэх зорилгоо групп нээсэн. Энэ групппт ойролцоогоор 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч байна. Энэ хүмүүсээс бодит амьдрал дээр хоёр гурвыг нь л танина. Группт тавьдаг зургуудаа ихэнхийг нь интернет сошиалаас олж, цуглуулж авдаг. Хараад байхад дандаа гадаад зургууд байдаг. Харахад үнэмшилтэй л харагдуулах зорилгоор оруулдаг байсан. Зарим хүүхдүүд нь зургийг хараад надад таалагдаж байна гээд шууд туршихыг хүсдэг. Зарим нь зүгээр хараад өнгөрчихдөг болохоор би нэг их юм бодоод байдаггүй. Анхандаа надад зөв юм шиг санагддаг байсан. Яваандаа найзууд болон том хүмүүс буруу гэж хэлдэг байсан болохоор надад одоо буруу гэж санагдаж байна. Үеийнхэндээ хандаж хэлэхэд өөрсдөдөө тулгарсан хэцуү асуудлыг бусадтай зөв аргаар ярилцаад, өөртөө болон бусдад ямар нэг гэм хор учруулахгүйгээр сэтгэл хөдлөлөө дарж байгаарай гэж хэлмээр байна. Сургуулиас надад анхааруулга өгсөн. Бас манай нэг найз надад энэ буруу гэдгийг байнга хэлдэг байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөс нь юу нуугаад байгааг нээлттэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэж боддог.” хэмээсэн байна.

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг эцэг, эхчүүд ойлгож, хүүхэддээ тавих хяналтаа сайжруулцгаая !

Хамтдаа аюулгүй интернэт орчныг бий болгож, олон хүнд хүргэе, түгээе !

Эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр ярилцлагыг байршуулсан болно.