СГЗ, ахмад нэвтрүүлэгч Жамъянгийн Батбаяр өчигдөр буюу энэ сарын 23-нд таалал төгсчээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Галуут суманд төрж өссөн.

Нэвтрүүлэгч сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээр улсдаа нийт 43 жил тасралтгүй ажиллажээ. Олон жил цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо уулзан МҮОНТВ-ээр овоглон олон арван нэвтрүүлгийг үзэгч олондоо хүргэсэн ахмад уран бүтээлч маань биднийг ийнхүү орхин тэнгэрийн орондоо морилжээ. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ