Фитнесст хичээллэх завгүй яваа хүн бүрийн сонорт
2014/01/27
Сүүлийн үед хүмүүс фитнессээр их хичээллэх болсон. Орчин цагт бүхий л зүйлс хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс бие эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдалд орох нь ихэсчээ. Хамгийн наад захын жишээ дурдахад, та, бид өдөр бүр лифтэнд сууж, тогтмол машинаар явах зэргээс үүдэн хөдөлгөөний дутагдалд маш ихээр орж байна. Үүнээс улбаалан янз бүрийн нуруу нугасны өвчлөлтэй болох, хурдан хөгшрөх зэрэг бэрхшээлтэй тулгардаг.
Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхнэ гэдэг үг хүртэл бий. Тиймээс байнгын хөдөлгөөнтэй байх нь эрүүл байхын үндэс учраас өөрөө өөртөө цаг зав гаргаж хөдөлгөөнтэй байцгаая гэж хүн бүр ярих болсон цаг аль хэдийнээ ирсэн. Ажил алба, цаг заваар хомс хүмүүс маань завтай болохоороо фитнессээр хичээллэе гэж бодсоор яваад чаддаггүй шүү дээ. Тэгвэл та бүхэн "Голден Жим" фитнесс клубээс эрхлэн гаргаж буй "Уншдаг фитнесс" сэтгүүлээ худалдан аван өдөр тутмын дасгалаа хэрхэн хийх, өдөрт хооллох хоололтын талаар, зумба фитнесээ ямар хөгжмийн аянд бүжиглэх зэрэг мэргэжилтнүүдийн зөвлөсөн зөвлөгөөг уншиж зааврын дагуу хийх бүрэн боломжтой.
Нэг сард фитнессээр хичээллэхэд сарын төлбөр дор хаяж 250 мянган төгрөг төлдөг. Харин та "Уншдаг фитнесс" сэтгүүлээ ердөө 8000 төгрөгөөр худалдан аван өөрийн эрүүл мэндэдээ хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг.
Фитнессээр хичээлсэнээр хэт өөхлөж, таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй, биенийхээ аль нэг өөтэй хэсгийг хүссэнээрээ өөрчилж өв тэгш бие бялдартай болж үргэлж наснаасаа залуу, эрүүл чийрэг байдаг гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тус сэтгүүл нь Монголд анх удаа стандартад тулгуурсан мэргэжлийн фитнессийн багш, их эмч, дасгалжуулагч нарын бэлтгэсэн зөвлөгөөний дагуу хэвлэгдэн гарсан сэтгүүл гэдгээрээ онцлог юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/28
Demjij bna heregtei zuil sanaachilsand bayrlalaa zaaval avnaa ta buhend ajliin amjilt
за арай ч дээ · 2014/01/28
юу ******аад байгаан бэв тэгээд ун******л ун******л гуалиг биетэй болчих юм уу. тэглээ ч нийгмийн цөөнхөд зориулсан бэлтгэлийн заал л сард 250000₮ байх. дундаж нь 50-120,000 л байдаг. битгий **********тэцгээ
за арай ч дээ · 2014/01/28
юу ******аад байгаан бэв тэгээд ун******л ун******л гуалиг биетэй болчих юм уу. тэглээ ч нийгмийн цөөнхөд зориулсан бэлтгэлийн заал л сард 250000₮ байх. дундаж нь 50-120,000 л байдаг. битгий **********тэцгээ