Аймгийн наадмуудад өндөр цолтон түрүүлэх ёсгүй гэж үү?
2018/07/31
Ийм нэгэн “тёором” бий болоод удлаа. Хаа нэгтээ аймагт наадам болоход улсын өндөр цолтой бөхчүүд баг болон очиж барилддаг. Тэгсэн хэрнээ тэд түрүүлж чаддаггүй. Барилдааны явцад дөрөв, тавын даваанд л унасан байдаг болсон.
Яагаад вэ гэвэл тэд найраа хийх гэж л очдог болсон нь үнэн юм. Энэ байдлыг мэдсэн аймаг, орон нутгийнхан найраанаас айгаад баяр наадмаараа гаднаас очсон бөхчүүдийг барилдуулахгүйгээр зөвхөн аймгийнхаа харьяатуудыг барилдуулдаг, цол хүртээдэг болсон. Тэр жил Завхан, Архангайнхан ойн баяраараа тэгж барилдуулаад аймгийн арслан, заан төрүүлж байлаа. Түүнээс хойш уг “туршлага” сүрхий дэлгэрсэн гэж болно. Сая ч бас л тийм юм боллоо. Ингэхээр орон нутагт наадмын бөх гэдэг юм онцын сонирхолгүй хэн нэгэн дэглэсэн “жүжигэрхүү” юм болчихоод байна л даа.
Булган, Дорноговь аймагт даншиг наадам гээч боллоо. Мөн л наадмын эхний өдөр өөрийн харьяат бөхчүүдээ (Булган аймаг, цэргийн цолтнууд) барилдуулж аймгийн арслан, заан шинээр төрүүлж авлаа. Ингэснээр энэ зун 18 аймагт шинэ арслан “үйлдвэрлэсэн” юм. Тэр дотор аймгийн арслангийн энтэй нэгэн ч бий л байх. Гэвч олонх нь дахиад энэ цолоо баталж чадахааргүй бөх цол авлаа гэмээр байгаа юм. Ер нь аймгууд энэ янзаар наадамлаад байвал барилддаг бүхэн нь аймгийн арслан болж таарах нь гэсэн бодол төрж байна. Цол олгох зорилготой ийм барилдаан зохион байгуулж байгаа нь жалга довын явцуу үзлийнх нь нэг хэлбэр гэж ч болно. Монгол үндэсний бөхийн уламжлал ч биш. Урьдын бөхчүүд долоон хошуу даншиг наадмаа хэсч барилддаг л байсан юм билээ. Харин хошуу нутгийнхаа наадмын бөхийн түрүүг гадагш алдахгүйн тулд шударгаар өрсөлддөг байсан тухай домог болсон яриа зөндөө байдаг. Одоогийнх шиг найраа хийж будлиан тарьж байсангүйг түүх гэрчилдэг шүү дээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
зочин · 2018/08/01
монгол бөх үзэж үхснээ хийдэг юм худлаа жүжиг үзэснээс хошин шог үзсэн нь дээр ядаж уур хүрэхгүй инээд хүрнэ уул нь уран мэх харж бахдан баярлах байтал уур хүрч бухимдал төрүүлж сэжиг хүрэх юм
иргэн · 2018/07/31
Булган аймгийн цол олгох барилдаанд аймгийн арслан Сандагдорж Тумэндэмбэрэл а х а Осохбаяр нар бугд залуу бохчуудэд бууж огч найраа хийж байгаа нь илт байлаа. Туруулсэн Сумьяабат нь Цогтгэрэл арслантай илт хаяагуй хайнцсан байдалтай ахиж барилдахаар байхад давсан гээд гуйж байх юм. Хэрвээ Цогтгэрэл оор аймгийн бох байсан бол маргахаар байлаа. Узуур туруунд Сумьяабат маань туруулж газар овдоглоод орсолдогчоо давж аймгийн арслан болж байх юм. Засуул цэц хийж байгаа хумуус нь даанч хариуцлагагуй байх юм.Аймгийн арслан Ганбаатарт барьц сонгуулах гэж хичнээн удав. Аймгийн наадам нэг иймэрхуу.

Сонирхогч · 2018/07/31
Түрүүлсэн шинэ цолтонгуудын дунд тойргийн барилдаан зохиож шинэ арслан 5 заан 5 харцага начин 10 ч гэдэг юм уу ахин барилдуулж жинхэнэ цолтон төрүүлэх хэрэгтэй. Бөхчүүд ч төрүүлж байгаа бол түүний эсрэг бодлогод ундуйцах зүйлгүй. үнэн хүчтэй бол гараад л ирнэ