Fortune буюу портуун гэдэг үгийг монгол хэлэнд буулгавал гэнэтийн аз гэсэн утгыг илэрхийлдэг. Гэвч портуун хочит нэгэн улс төрч төрийн ордонд гал тахисанаас хойш энэ үг мухар сүсэг гэсэн утгаар нэмж баяжих шиг боллоо. Энэ удаа мухар сүсэг болон шашины талаар жоохон сараачихаар шиидлээ.

 

ШАШИНЫ ТУХАЙ ТОВЧ
Оюун ухаант хүн (хос тархитан буюу хомо сапеэнс) зуу орчим мянган жилийн өмнө үүсэхдээ бусад амьтдыг бодоход хурц шүд, зузаан үстэй биш боловч гайхалтай өндөр оюун ухаантай мөн их сониуч зантай байж. Тийм учраас хүн төрлөхтөнд хоол унд, хувцас хунараас гадна оюуны хэрэгцээ бий болохын зэрэгцээ өөрсдийн сониуч занд хөтлөгдөн байгаль дэлхийн элдэв үйл явдал, энгийн хуулиудийг ихэд сонирхон учрыг нь олох гэж зүтгэдэг байсан. Жишээ нь үхэл, зовлон, цаг агаарын үзэгдэл гэх мэт. Гэвч эдгээр зүйлсийн учрийг олж чадаагүй учир үүнд ямар нэг далдын хүч нөлөөлж байна гэдэгт итгэж үнэмшиснээр мухар сүсгийн анхны хэлбэр үүссэн бололтой. Шашны түүх судлаачид эртний хүмүүс энэ ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс удирдаж байдаг гэдэгт итгэдэг байсан гэж үздэг. Тэгэхээр хүн төрлөхтөний анхны шүтлэг бол бөө мөргөл болон түүнтэй төстэй шүтлэгүүд байсан юм.
Шашины тухай яг энэ гэсэн тодорхойлолт байхгүй бөгөөд хайр дурлал гэдэг чинь энэ байна гээд хэлж чадахгүйтэй  адил. Ерөнхийдөө бол шашиныг зөв амьдрах ухаан гэх үзэл ноёлсон байна. Мөн энгийн мухар сүсэгээс ялгах нэг зүйл нь өөрийн гэсэн флисофи, сургаальтай байдаг. Жишээ нь алдарт социологч Макс Вебер капитализмийн гол суурь нь христосын шашины протестант урсгал гэж хэлсэн байдаг.
 Өнөөдөр дэлхийд Буддын, Христосын, Лалын, Кунзын, Хинди, зэрэг шашинууд байгаа бөгөөд эдгээрээс хамгийн их тархасан нь Буддын шашин, Христосын шашин, Лалын шашин гурав ноёлож байна. Христосын шашин, Лалын шашин хоёр нь теист шашин буюу бүтээгч бурхан ганц байдаг гэж үздэг шашинууд юм. Ерөнхий үүсэлийг нь 3000 орчим жилийн өмнө бичигдсэн Библи гэж үздэг. Мөн уг шашин нь дэлхийн хамгийн том хоёр иргэншилийн үндэс болдог. Харин Кунзын шашин бол хятадын соёл иргэншилийн суурь, хинди шашин бол энэтхэгийн соёл иргэншилийн суурь юм. Бурханы шашинийг 2500 гаруй жилийн өмнө энэтхэгт мэндэлсэн Сидхарта Гуатама нь Хинду шашины суурь дээр үндэслэсэн байдаг. Бурханы шашин анхлан мэндэлсэн үеээсээ өнөөг хүртэл танигдахын аргагүй өөрчилөгдсөн гэж үздэг бөгөөд зарим судлаачид хуучин нэрээр нэрлэгдсэн шашины олон урсгал болон задарсан гэж үздэг.
МОНГОЛ ШАШИНГҮЙ АРД ТҮМЭН
Бурханы шашинийг анхлан улс төрийн зорилгоор Алтан хан Монголд авч ирсэн байдаг. Учир нь гэвэл тухайн үед Юань гүрэн задран унаж тархай бутрахай монголчуудыг үзэл санаагаар нь нэгтгэх зорилгоор тал нутагт авчирсан боловч хожим нь Чин гүрэн энэ аргыг тун чадварлаг ашигласан юм. Монголд Бурханы шашин хүчтэй нэвтэрсэн боловч бөөгийн мухар сүсэгтэй ихээхэн холилдож өнөөдөр яг тийм шашин гэж хэлэхийн аргагүй энгийн шүтлэг болтолоо дампуурсан нь үнэхээр эмэгнэлтэй.
Энгийн жишээ хэлэхэд бурханы шашины улааны урсгалын томоохон ном (ёслол) болох Лүүжин тавих ёслолд хэрэглэгддэг бөмбөр, нүүрний бүрхүүл зэрэг нь бөө мөргөлөөс авч зээлдсэн хэрэгсэлүүд бөгөөд уг санаа бол бөмбөр нүдэж хуур дуугархад хий биетүүд (сүнс, сахиус, албин гэх мэт) тухайн газар цугалсанаар сахиусаа буулгах улаач өөрийн сахиусыг биедээ шингээдэг бол лүүжин тавих үед мөн уг ёслолыг үйлдэн хий биетүүдийг дуудаж хийгээр хооллон (арцны утаа) номын хүчээр хөөж явуулдаг гэж үздэг юм. Эндээс харахад шашины ямар нэгэн сургааль номлол гэхээс илүүтэй мухар сүсэгийн зан үйл юм.
ЖИЧ: НЭМЭЭД ХЭЛЭХЭД ЯМАР НЭГ ШАШИН ГЭДЭГ НЬ ӨӨРИЙН ГЭСЭН СУРГААЛЬ НОМЛОЛ, ФЛИСОФИТОЙ БАЙДГААРАА ЭНГИЙН МУХАР СҮСГЭЭС ЯЛГАГДДАГ
Бурханы шашиний гол флисофи нь зовлонгийн шалтгаан  ямар нэгэн далд хүчинд биш хувь хүнд өөрт нь бүх шалтгаан байгаа гэж эхлэн үргэлжилдэг юм. Харин Монголд бол ердөөсөө өөрөөс шалтгаалах зүйл байхгүй бүгд далдын хүчнээс болж байна гэж эхлэн Бурханы шашиний том архадуудын сургаалийг харь хэлээр уншихаар тэр зовлонг гэтлэх шидэт тарни болдог. Тэгэхээр монгол маягийн буддимз гэж сүүлийн үед нэрлээд байгаа монголд хөгжисөн буддын шашин нь шашин гэхээс илүүтэй энгийн шүтлэг (бөө мөргөл, фэнг шүй) болсон бөгөөд ямар нэгэн тогтсон номлол, флисофи байхгүй шашин гэж хэлэхэд дэндүү өрөвдөлтэй болсон юм.
Христосын шашины хувьд МЭ 439 онд Костантинаполийн хамба ламаар (христосын шашины үнэн алдартны урсгал)  перс угсаатан Несторий тодорсон юм. Гэвч тэрээр сургаалиа айлдахдаа “Бурханд (есүсд) ээж байхгүй” гэсэн үгийг айлдаснаас болж түүний дайснууд энэ сэдэвийг өлгөн авч түүнийг МЭ 441 онд суудлаас нь зайлуулсан юм. Хожим түүний шавь нар Несторийгийн сургаалийг төв ази, хятад хүртэл номлон явсаар МЭ VII зуунд түүний сургааль буюу Несторианы урсгал тал нутагт нэвтэрсэн байдаг. Хожим XII-XIII зууны үеийн түрэг хэлт найман, хрэйд аймаг несторианы шашинтай байсан юм.
Харин өнөө үед буддын шашинаас ялгагдах юмгүй пастор буюу номлогч нь элдэв өвчин харахын төдийд анагаах чадвартай гэж нэр зүүсэн луйварчидаас бүрдсэн арми л байх шив.
 
            ЦООМОО