Усан доорх бар
2013/03/21
Зар сурталчилгааны нэгэн компани Нью-Йорк хотын аварга том бассейныг усан доорх цэнгээний газар болгон өөрчилжээ. Энэхүү гайхалтай өөрчлөлтийн ачаар зочид энэ усан доорх цэнгээний газар шөнжин тааваараа наргих боломжтой болжээ. Мөн чөлөөтэй хөдөлж, амьсгалахад нь зориулж шинэ амьсгалын төхөөрөмж бүтээсэн байна.
Гэвч энэ нь үнэн хэрэгтэй Sea Trek компанийн захиалгаар бүтээгдэж байгаа TechnoMarine гэх усны цагны рекламд зориулагдсан түр зуурын бар байжээ. Гэвч удалгүй хүн төрлөхтөн усан доор амьдрах, зугаацах боломжтой болох биз ээ.