Ганц олдсон насандаа нэг, хоёр хүүхэнтэй үзмээр ч юм шиг…
2014/01/28
Сайн байцгаана уу. Би энэ сайтын байнгын уншигч. Одоо 25 настай эхнэр охины хамт амьдардаг. Та бүхнээс чинь сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм.
Бас амьдралд минь тохиолдоод байгаа олон олон асуултын хариултыг эндээс олж болох юм шиг. Эхнэртэйгээ анх бэлгийн харьцаанд ороод 4 жил болж байна. Бид хоёрын бүх л юм дажгүй болоод л байдаг. Шинэ шинэ зүйлсийг туршиж үздэг нээлттэй гэр бүл гэх үү дээ. Гэхдээ би нэг зүйлд жаахан сэтгэл дундуур явдаг юм. Анх эхнэртэйгээ бэлгийн харьцаанд ороход цус гараагүй, бас миний төсөөлж байсныг бодоход харьцангуй бариу биш байсан. Миний эрхтэн монгол хүний дундаж л хэмжээ гэж боддог. Тийм болохоор эхнэр маань өмнө нь хэн нэгэнтэй үзчихсэн байсан юм болов уу гэж бодох юм. Аль эсвэл эмэгтэй хүнийх тийм байдаг юмуу. Гэтэл эмэгтэй хүн төрсний дараа эрхтэн нь суначихдаг гэсэн ойлголт байдаг гэтэл манай эхнэрийнх төрснөөс хойш өмнөхөөсөө ч дажгүй болсон. Миний хувьд өмнө нь эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй байсан болохоор туршлага гэдэг зүйлэээс болоод ийм нөхцөл байдал үүсээд байна уу? Хүний амьдрал баялаг юмдаа.
Мэдээж надад олон зан ааштай олон үзэл бодолтой найз нар байдаг. Би тэдэнтэй их дотно байж чаддаг. Зарим нь эхнэртэй, зарим нь эхнэргүй гээд л эхнэртэй мөртлөө өөр хүүхэнтэй явдаг нэг нь байхад гэрлэх сонирхолгүй хүүхнүүдтэй чөлөөтэй харьцаа үүсгээд явдаг нэг ч бий. Тэдний амьдрал болоод л байна. Зарим нь намайг эхнэрээсээ өөр эм дээр гарч үзээгүй арчаагүй тэнэг, нөгөө ажилдаа муу, гомо, зориггүйгээр нь хүртэл дуудах юм. Заримдаа нээрээ ч юм уу гэж бодох юм. Мэдээж би нөгөө ажилдаа дажгүй чухамхүү эхнэртэй үнэнч байна гэсэн байр суурьтай байдаг. Ер нь хүмүүсийг ажиглаад байхад гэр бүл секс гэсэн ойлголтыг тус тусад нь авч үздэг юм шиг санагдаад байх юм. Сүүлийн үед үнэхээр олон янзийн эрэгцүүлэл хийж үзэх юм. Хүний түүхэнд олон эхнэртэй байсан түүхүүд ч байдаг. Одоо ч гэсэн тийм хүмүүс байсаар л байна. Тэдэнд муудсан юм алга болоод л яваад байгаа юм шиг санагдаад байх юм. Магадгүй эхнэр маань өмнө нь өөр хүнтэй байсан бол гээд л олон олон юм бодох юм. Ингээд бодохоор ганц олдсон насандаа нэг, хоёр хүүхэнтэй үзмээр ч юм шиг. Ер нь яавал зүгээр бэ надад чинь сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.