Би өмнө нь 3 жил үерхээд салж байсан найз залуугийнхаа талаар ярьмаар байна. Эхэндэж гайгүй байдаг байсан боловч сүүл рүүгээ хийж байгаа үйлдэл байгаа байдал гээд бүх юм нь таалагдахаа больсон.

Салах хамгийн гол нөлөөлсөн хучин зүйл нь манай эцэг эхэд үнэхээр гологдсон, ажилд муу унхайгүй, залхуу ийм хүн хань болж чадахгүй дээ гэж хэлэхэд нь тэгээ л болье гэж бодсон. Өөр хүнтэй болсон бүх юмаараа тэрнээс хавь илүү байсан. Нөгөөдөхөө өдөр бүр харахаас л уур хүрээд зайлаад өг. Миний амьдралаас тэгүүл сайхан амьдрах гээд байна гээд гуйж үзсэн, хэрүүл зодоон хийсэн, сүүл рүүгээ бүүр уур хүрээд эцэг эх рүү нь хүртэл утсаар ярьсан.

Үнэхээр харахаас бүр үзэн ядаад уур хүрмээр. Одоо би гэр бүлтэй сайхан амьдарч байна. Тэрэнтэй 3 жил яаж байсан байна аа гэж бодохоор дотор муухайрдаг.

Миний амьдралын хамгийн муухай дурсамж одоо бодоход тэрэнтэй өнгөрсөн юм шиг байгаа юм. Одоо хүртэл мартаж чадахгүй, таньдаг хүмүүсээс намайг асууж сурагладаг сураг сонсогдож байсан Үүний эцэст юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр охидууд минь өөрт тохирохгүй хүнтэй сууж өөрийгөө битгий зовоогоорой.