Майга хөл засах дасгал
2014/01/28
Хүн яагаад майга төрдөг юм бол? Та энэ талаар бодож үзсэн үү? Өөрийгөө майга гэж голж, гутарч, бусдын дунд өөртөө итгэлгүй гундуухан зогсдог бол та энэ зөвлөгөөг уншаарай.
Хүн бүр төрөхдөө майга төрдөг. Хүүхэд 3 нас хүртлээ шагай тавхай нь сайн хөгжөөгүй байдгаас болж хөл ерөнхийдөө майгадуу байдаг. Харин 3 наснаас эхлээд энэ байдал нь засагдаж, өөрийн хэлбэрээ олох ёстой гэнэ. Харин тэгээгүй тохиолдолд эмчид эрт үзүүлж оношлуулах хэрэгтэй юм байна. Эхийн хэлвийн ураг бойжиход шаардлагатай хэмжээнд томроогүй, давчуу орчинд ураг бүрэлдсэн тохиолдолд майга хөлтэй хүүхэд төрөх үндсэн нөхцөл бүрддэг гэдгийг анхаараарай. Эмч нарын хэлдэгээр "тонус" өгсөн буюу савны булчин чангарах тохиолдолд ийм эрсдлийг дагуулдаг аж.
Майга үүсэх үндсэн шалтгаанууд:
-Олон улсад Blount гэж нэрлэдэг өвчнөөс үүдэлтэй. Энэ нь ясны буруу хөгжлийг нэрлэдэг.
-Ясандаа цууралт авч буруу эмчилгээ хийснээс болж майга үүсч болно.
-Фторын хордлогоос болж майга үүсдэг. Зохистой хэмжээнд фтор хэрэглэхгүй тун хэтрүүлэх нь аюултай.
-Архит тусах буюу хүүхдэд D витамины дутагдлаас болж майга үүсдэг юм байна.
Илүү ихийг сурахыг хүсвэл уншигч та бүхэн "Голден Жим" сэтгүүлийг худалдан аваарай.
Эх сурвалж: "Golden Gym" сэтгүүл.
Зочин · 2014/10/04
Ох
Зочин · 2014/05/27
Medehed ilvvdehgvi l yum bna
Зочин · 2014/01/30
Баярлалаа.мэдэхэд хэрэгтэй юм юмым юм л бна дөө хаха.хар яриа хавааск шд
Зочин · 2014/01/29
аркет гэж байхгүй , рахит гээч ээ эмч бичээгүй л байх гэж найдаж байна