Зам тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайран, улмаар хүн алсан аймшигт хэрэг гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Тагнуулын Ерөнхий Газрын дарга Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцжээ.

Тодруулбал Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн байна. Орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдлийг хасаж зарим хүнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин уг газрын даргад ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй байгаа нь хачирхалтай юм.

Төрийн тусгай хамгаалалтын газар нь Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол улсын хууль бусад хууль тогтоомжийн дагуу аюулгүй байдлыг хангах зорилгоор, хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагааг хангадаг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага ажээ.

 

П.Мандах

sonin.mn