Нэг өрхийн сарын орлого 1.1 сая төгрөг хүрсэн нь өмнөх оны үеэс 13.7%-иар өссөн үзүүлэлт гэв
2018/08/16
Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын энэ оны эхний долоон сарын тайланг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Энэхүү тайланд дурьдсанаар, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгааг мэдээллэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 127.2 (13.7%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.
Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 46.4 (9.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.5 (41.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.7 (9.7%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 73.1 (9.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд:
- 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 82.8 (9.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 57.5
- (6.4%) мянга,
- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 132.9 (14.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 130.0 (14.6%) мянга,
- 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 255.7 (28.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 249.4 (27.9%) мянга,
- 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 73.0 (8.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 87.4 (9.8%) мянга байна.
Хүн амын амьжиргааны байдал
Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 62.7 хувь, Зүүн бүсэд 78.1 хувь, Төвийн бүсэд 73.5 хувь, Улаанбаатар хотод 71.0 хувь, Хангайн бүсэд 42.2 хувь, Баруун бүсэд 38.9 хувиар тус тус өндөр байна.
Үүнээс гадна Улсын хэмжээнд 2018 оны 2 дугаар улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.1 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их байгааг харуулж байна.
Хүннү · 2018/08/17
Үгүй энэ ҮСХ гэж сайхан хоолны сав байнаа. Хүний орлого л яриад байх юм зарлага чинь өсөөд байгаа юм бишүү гол нь амжиргааны түвшин яагаад сайжрахгүй байгаа юм. Банкнаас зээл авч машин авч байна түүнийг нь орлого нэмэгдэж байна гээд байгаа юм уу. Та нар дээр "миний орлого 1,1сая төгрөг боллоо"гээд хүмүүс гүйж очоод байна уу? Наад зах нь саяхан л эмч багш төсвийн та нар цалин бага байна гээд орилж хашгараад байгаа биз дээ, хэзийдээ орлого чинь нэмэгдчихээв. Энгэж худлаа мэдээгээ ард түмний толгойг эргүүл гэж нам чинь даалгаа юу.
erka · 2018/08/16
ene baiguulag zugeer heden too yrih um hezee mongolchuudiin tsalin 1say garaad bnaa amidrald oir um yriach ediin zasag ail orh hoer chni shal oor shuu de malnuuda amidrald oir um yri malnuud mini
zochin · 2018/08/16
tsalin nemegdeegui bga biz dee ene toon uzuuleltiig gararadag toriin baiguulgiig tatan buulgaj hed dahin hyamd zardalaar huwiin baiguullagaar gargaach yadaj namiin noloo orohgui
зочин · 2018/08/16
Өсөөд яадгийн. Бензин, хоол хүнс илүү ихээр өсч байгаа биз дээ. МАН-ын луйварчдыг засгаас зайлуулья.