АНУ-ын Католик сүмийн санваартнууд олон жилийн турш бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байсан нь илчлэгдлээ
2018/08/16
АНУ-ын Пеннсилвани мужид үйл ажиллагаагаа явуулдаг Католик сүмийн санваартнууд сүүлийн 70 жилийн турш бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байсан нь нотлогджээ.
Тус сүмийн удирдлагууд энэ хэргийг мэддэг байсан ч санваартнуудын бусармаг үйлдлийг нуун дарагдуулж ирсэн байна. Нийт 300 орчим санваартан 1000 гаруй хүүхдийг хүчирхийлсэн нь тогтоогдсон бөгөөд зөвхөн мэдэгдэж буй нь энэ боловч өөр олон хүүхдүүд байж болзошгүй хэмээн тус мужийн шүүхийн байгууллага үзэж байгаа аж. Пеннсилвани мужийн хуулийн байгууллага 18 сарын турш тус сүмд мөрдлөг, шалгалт хийсний дүнд "Хананы цаадах үнэн"-г ил болгосон гэдгээ өчигдөр олон нийтэд зарласан юм.
Тэд бага насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг хүчирхийлэхээс гадна бэлгийн харилцаанд уруу татдаг болох нь ч тогтоогдсон байна. Хүүхдүүдийн уух зүйлсд мансууруулах бодис хийн хүчирхийлдэг бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн хүүхдийг зодож бэлгийн дүр хүслээ зүй бусаар хангадаг байжээ. Пеннсилвани мужийн шүүгч Жош Шапиро "Эдгээр санваартнууд олон зуун хүүхдийн ирээдүйд дахин арилашгүй хар толбо үлдээсэн. Хүүхдүүд айхдаа хэргийг нуун дарагдуулаад өнгөрдөг байсан" гэжээ.
АНУ-ын Пеннсилвани мужид гурван сая Католик шашинтнууд амьдардаг бөгөөд энэ хэрэг ил болсноор олон мянган итгэгчдийг цочролд оруулсан юм. Эдгээр итгэгчид хэрэг үйлдсэн бүх Санваартнуудын нэр зургийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна хэмээн www.washingtonpost.com сайтад мэдээлжээ.
www.Seen.mn
Зочин · 2018/08/17
Шашин бол хар тамхи мөн.
ggg · 2018/08/16
jinhene po site deer bdag uwgunuud bn shde
Зочин · 2018/08/16
Novsh vumaa enethegiin buddad yvdag huuhduudiig shalgah htei