"Сэрэлт" киноны ах ламд БНМАУ-ын Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү тоглосон билээ. Бөмбөгөр ногоон театрыг байгуулагдахад л жүжигчнээр орсон Цэндээхүү гуай олон жүжигт тоглосон алдартан билээ.

Сонин болгоход тэрээр 1935 "Халхын баатар" жүжигт Сүхбаатарын дүрд тоглосоноор Сүх жанжины дүрийг тайзан дээр амьдруулсан анхны хүн болж байжээ. Цэндээхүү гуай цөөхөн кинонд тоглосон ч дүр бүхэн нь сэтгэлд тод үлджээ.

Сэрэлт" ах лам

"Ардын элч" цагаан цэрэг

"Өглөө" Бодоо

"Тэмцэл" Бодоо

"Төгсгөл" зарлагч ноён мөн "Анхдугаар хичээл", "Гологдсон хүүхэн" кинонуудад эпизодод тоглосон байна.

Цэндээхүү гуай ер нь ах ламын дүртэйгээ төстэй хүн байсан гэнэ лээ. Маш хямгач хүн байсан бөгөөд залуудаа лам байсан болоод ч тэрүү яг л өөртөө л таарсан хоол хийж идчихээд ганцаараа амьдардаг байсан гэнэ. Гэртээ гүзээ үлээж өлгөчихөөд зодооны бэлтгэл сургуулалт хийдэг байсан гэж Чимэд-Осор гуай дурссан байдаг юм.