Шинэ Зеландын сайд хүүхдээ төрүүлэхээр дугуйгаар явжээ
2018/08/20
Шинэ Зеландын ногоон намын төлөөлөгч Жули Жентер хүүхдээ төрүүлэхээр эмнэлэг рүү явахдаа дугуйгаар хүрэх гэж байгаа тухайгаа "Инстаграм" хуудастаа тэмдэглэжээ.
Өдгөө 38 настай бүсгүй Жентер тээврийн сайдын туслахын ажлыг давхар гүйцэтгэдэг бөгөөд түүний унадаг дугуй унах дуртайг нь олон хүн мэддэг аж.
“Цаг нь болжээ. Надад амжилт хүсээрэй. Бид дугуйгаар явахаар боллоо. Сэтгэл санаа харин ч сайхан байна” хэмээн Жентер “Инстаграм” хуудастаа тэмдэглэжээ.
Алба хаших хугацаандаа амаржихаас эмээдэггүй улс төрч бүсгүйчүүд нэмэгдэж байна. Ж.Жентер эдгээр бүсгүйчүүдийн нэг бололтой. Тэрбээр жирэмсний дараах амралтаа 3 сарын хугацаагаар авах аж.
Шинэ Зеландын албан тушаалаа хаших хугацаандаа амаржсан анхны парламентын гишүүн эмэгтэй 1970 онд хүүхдээ төрүүлж байжээ. Харин 1983 онд өөр нэгэн улс төрч эмэгтэй ажлын байрандаа хүүхдээ хөхүүлж байсан анхны тохиолдол гарч байжээ.
Дашрамд дурдахад, Австрали улсад эх болсон парламентын гишүүд төлөөлөгчдийн танхим дотор хүүхдээ хөхөөр юмуу угжаар хооллох явдлыг зөвшөөрөх үүднээс 2016 онд хууль тогтоомжоо өөрчилж байжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг