МУГЖ Д.Хүрлээгийн буянаар охин Х.Намуун нь жүжигчин болж олны танил болсон. Тэгвэл бараг л “од” болоод удаагүй энэ бүсгүй “оддын өвчнөөр” хүндээр өвчилжээ. Бяруу болоогүй байж бухын баасаар баалаа гэдгийн жишээг тэрбээр яруу тодоор харууллаа.  Тодруулбал Х.Намуун биеэ хэт тоохын зэрэгцээ  бусдыг  “dis”-лэдэг зандаа хэт хөтлөгдөн  энэ удаад сэтгүүлчдийг  оюуны бядгүй, бөгс ухагч хэмээн  өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.  Энэ нь  Х.Намуун оюуны бядтай юу гэдэгт эргэлзэх сэтгэл төрж байна. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн салбар олон төрлөөр бичдэг, жанр олонтой салбар.  Үүнийг мэдэхгүй Х.Намуун бүх сэтгүүлч  бөгс ухагч,  оюуны бядгүй хэмээн доромжлов. Оюуны бядтай, чадварлаг сэтгүүлчдийн бүтээлийг уншчихаад бусдыг  “dis” хийж,  “оддын өвчнөө” хурдан эдгээнэ гэж найдая.  Үгүй бол залуу хүүхэд ийм байдлаараа хол явахгүйг  “од” аав нь заагаад өгөх бизээ.  

 

 

П.Төгөлдөр