Есдүгээр сард “Apple” компани шинэ загварын утсаа танилцуулах төлөвтэй байна
2018/09/01
“АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт ирэх сарын 12-ны өдөр манай компани олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компанийн удирдлагууд баасан гарагт мэдэгдэв.
Тэд үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд тус компани нь жил бүрийн энэ өдөр “iPhone” загварын шинэ утсаа олон нийтэд танилцуулдаг билээ.
Өнгөрсөн онд “iPhone” загварын анхны ухаалаг гар утсыг танилцуулсны 10 жилийн ойг тохиолдуулан 900 гаруй ам.долларын үнэтэй “iPhone X” загварын гар утсаа танилцуулж байсан юм.
“Apple” компани 6.5 инчийн дэлгэцтэй “iPhone X” гар утасны дараагийн загварыг танилцуулах гэж байна хэмээн АНУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Уг компанийн хувьцаа нь жил тутам энэхүү арга хэмжээ зарлагдсаны дараа хамгийн өндөр үнэ хүрдэг ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг