Хоолны газар уу хорны газар уу
2018/09/01
Хүнсний аюулгүй байдал бол хүн амын хувьд нэлээд чухал асуудлын нэг. Тэгвэл энэ байдлыг үйлчилгээний байгууллага тэр дундаа нийтийн хоолны газрууд, зоогийн газрууд стандартыг нарийн чанд сахин үйлчлүүлэгч нарын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх үүрэгтэй.
Гэтэл манай улсад нийтийн хоолны үйлчилгээний газруудын чанар тийм ч сайн биш гэдгийг зарим нэг газруудын доголдолтой үйл ажиллагаа харуулдаг. Иргэд олон нийтийн сүлжээ сайтад идэвхтэй хэрэглэдэг болсноор байдлыг улам тод томруунаар өөрсдөө харуулах боломжийг бүрдүүлэх болсон.
Үүний нэг жишээ болох Хан Уул дүүрэгт байрлах Royal Mountain зочид буудлын ресторан болжээ. Нэгэн үйлчлүүлэгч тус газраас хоол авч идэх гэтэл дотор нь амны цаасан алчуур буюу бидний хэлдэгээр сальфеткаар хачирласан хоол иржээ. Энэ бүхнийг тухайн газрын хариуцсан ажилтанд хэлтэл мэдэгдэх газар нь мэдэгдээрэй гэхээс өөр арга хэмжээ аваагүй аж.
Ямартаа ч тэд үйлчилгээндээ энэ мэт доголдол гарган үйлчлүүлэгчээ хохироочоод эргүүлээд авах хэмжээ нь ердөө л мэдэгдэх газар нь хэлээрэй гэсэн хариу аж. Үйлчилгээний байгууллага энэ мэтээр доголдол гаргаад байвал цаашид бид зүгээр харж, хохирсоор байх уу. Харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын албад ч энэ мэт газруудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
энэ арай хэтэрчээ · 2018/09/02
ЭНЭ ароай дэндэж байна. МХЕГ ажлаа хийх байна. Шууд энэ рестораныг хаах ёстой шүү дээ. МОНГОЛЧУУДАА энэ ресторанд бүү ор.
Зочин · 2018/09/02
60 тэрбумынхан ажлаа сайн хийцгээ ард тумэн евчилж дуусах нээ
ажилаа хйиж мэддэггүй мэргэжилийн хяналтын байцаагчын буруу · 2018/09/02
ер нь энэ нийслэлийн мэргэжилйин хяналтын албай сум дүүргүүдийн мэргэжилийн хяналтын байцаагч нар сургуулийн хүүхдүүдийн цайны газар дүүрэг дүүргүүдийн хоол цайны газар ресторан уудыг шалгадаггүйгээс л хоолны газрууд иргэдэд юугаар ч хоол хийж өгсөн яадаг юм үмхийрсэн махыг нь сайхан амтлаад л хоол хийгээд өгчихөж хүммүс юу ч мэдэхгүй идээд л гарчихдаг юм гэж ярьдаг ???? энэ мэргжилийн хяналын байцаагч нар өдрийн 8 цагийг зүгээр нэг өрөөнд сууж байгаад л улсаас зүгээр цалин аваад сууж байна ???? ажилаа хийх гэхлээр ажилынхаа арга зүй тогтолцоог мэддэггүй хий хоосон толгойтонгууд ар өврийн хаалгаар нэг суудал эдлээд сууж байгаагийн хохирол нь ???? ---- иргэдэд ийм муугаар нөлөөлж байгаа юм даа?????
lubsan · 2018/09/01
mergejliin hyanalt n yu hiigeed bn aa uil ajiilagaag n zogsooj ajga hemjee awahgui l ym aan. amid bgaa ym uu ali eswel hamsaatan n ym bol uu
зочин · 2018/09/01
Ямар балиар юм бэ арай ч дээ