Мэдэхгүй үгээ бүү шивүүл
2018/09/13
Гадаад үгээр шШивээс хийлгэхдээ бодолтой хийлгэхгүй бол хожим нь маш их харамсалтай зүйл болно гэдгийг ухаарай. Арьсаа цоолон барин хийсэн таны шивээс гадны хэлээр хэн нэгний инээдэм болохыг хэн бүр л хүсэхгүй байна.
Зураг дээрх эмэгтэй Таиландад аялаж байхдаа тус улсын хэлээр нураандаа шивээс хийлгэжээ. Харин ямар учир утгатай гэдгийг нь тухайн үедээ огт анзараагүй аж.
Яг үнэн хэрэгтээ түүний нуруун дээрх бичиг нь "Шинэ ногооны ороомог" гэх утгатай үг аж. Хэрэв та ийм шивээстэй бол ямар санагдаж байна даа.