1

Амьдралыг үзэж илүү олон жилийг туулах тусам бидэнд тохиолдож байгаа бүхэн хувь тавилан мэт санагддаг аж. Тэгвэл бүхэл бүтэн гурван ч усан онгоцны аймшигт сүйрлээс амьд үлдэж чадсан гайхамшигтай нэгэн бүсгүй бол Виолит Жосеф юм. Тэрээр 1887 оны 10-р сарын 2-ны өдөр Аргентин улсад Англо-Саксон гаралтай цагаач гэр бүлд төрсөн байна. Тэдний эцэг эх 9 хүүхэд төрүүлсэн боловч 3 нь төрөхийн хүндрэлээс нас барж харин Виолит Жосеф бурхны авралаар хүн болон мэндэлсэн байдаг. Түүний эцэг нь мэс заслын эмч байсан байсан ч нойр булчирхайн өвчнөөр бүсгүйг 16 настай байхад нь хорвоог орхисон аж. Иймд тэдний гэр бүл Англо-Саксоны нутаг болох Их Британыг зорьсон түүхтэй.

2

Бүсгүй Их Британид очин сувилагчийн сургуульд суралцан төгсөж усан онгоцны эмчийн ажил хийхээр болжээ. Анх 1908 онд Orinoco гэх усан онгоцонд ажилд орсон ч төд удалгүй 1910 он гэхэд RMS Олимпик усан онгоцонд ажилд орсон боловч 1911 оны 9-р сарын 20-ны өдөр HMS Hawke гэх цэргийн онгоцтой мөргөлдөн живсэн байдаг. Бүсгүй мөргөлдөх үед задгай далайд унасан боловч тун удалгүй түүнийг аварч амьд үлдсэн юм. Гэхдээ энэ осол бол зөвхөн эхлэл байсан гэдгийг тухайн үед хэн мэдэх билээ. Улмаар 1912 оны 4-р сарын 10-ны өдөр буюу 24 настайдаа Титаник онгоцны сувилагчаар ажилд орсон ч түүнийг орсноос ердөө 4 хоногийн дараа Атлантын далайд мөсөн уул мөргөж живснийг байна. Бүсгүйг тавцан дээр зогсож байхад хөлгийн багийн нэгэн гишүүн ирээд нялх хүүхэд тэврүүлэн аврах завинд суулган амийг нь аварсан түүхтэй.

3

Хоёр ч том усан онгоцны ослоос амьд үлдсэн бүсгүй үргэлжлүүлэн ажлаа хийсээр байв. Төд удалгүй дэлхийн нэгдүгээр дайн дэгдэж Их Британы улаан загалмайн усан онгоц болох Britannic хөлөгт ажиллаж байхад тэдний онгоц Германы хөлгийн тавьсан далайн минэд өртөн сүйрсэн байна. Хөлөг онгоц 55 минутын дотор бүрэн живсэн бөгөөд 1066 хүнээс ердөө 30 хүн л амьд үлдсэний нэг нь сувилагч бүсгүй байсан юм. Энэ бүх аймшигт ослуудын дараа ч тэрээр үргэлжлүүлэн ажилласаар байлаа. Аз болж түүний амьдралд дахиж ийм аймшигт явдал тохиогоогүй юм. Виолит Жосеф бүхий л амьдралынхаа турш сувилагч хийсээр хожим тэтгэвэртээ гарч 1971 оны 5-р сарын 5-ны өдөр нас барсан байна.