Цор ганц үлдсэн Хулсны бор баавгай
2018/09/15
Дэлхий дээр устаж мөхөх аюул нүүрлэсэн амьтны төрөл зүйлийн нэг бол Хятадын хулсны баавгай билээ. Тэгвэл энэ төрөл зүйл доторх бор баавгай нь манай гарагт цорын ганц л байдаг гэнэ.
1960 онд анх нээн илрүүлжээ. Одоо ганц үлдсэн нь зэрлэг ан амьтан хамгаалах, эрдэм шинжилгээний төв Си Аньд байдаг. Бор өнгөтэй гэдгээрээ онцлог энэ төрөл зүйлийн эр, эм хулсны баавгайг 1989 онд эрдэм шинжилгээний төвд авчирч, хээлтүүлэгт оруулан гурван бамбарууш гарган авсан ч тэд бүгд эндсэн байна. Эмэгчин баавгай Дан Дан 2000 онд үхсэнээр одоо манай гараг дээр хулсны ганц л бор баавгай үлджээ. Цизай гэх нэртэй эрэгчин баавгай одоогоор Хятадын Шаньси муж дахь эрдэм шинжилгээний төвийн асрамжид байгаа юм.
http://mn.cctv.com/