Кино сонирхогч, үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Анирлагч” уран сайханы кино өнөөдөр 16:00 цагаас “Тэнгис” кино театрд нээлтээ хийх юм. Уг киног телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж байгаа Д.Сангибат найруулсан бөгөөд киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичжээ. Түүнчлэн киноны продюссерээр “Амар Медиа” продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа ажиллажээ. Мөн киноны гол дүрд МУГЖ Д.Гүрсад, УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, МУСТА Р.Адъяа, МУСТА Б.Баярсанаа, хөтлөгч, жүжигчин МУСТА Э.Ууганбаяр,  жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.

   “Анирлагч” кино нь болсон үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино сонирхогчидод жинхэнэ монгол киноны хийц, ур чадварыг харуулж чадсан бүтээл болсон гэдгийг олон уран бүтээлчид хэлж байгаа юм. Түүнчлэн киноны ерөнхий найруулагчаар ажилсан Д.Сангибат нь МҮОНРТ-ийн “Үдшийн хэмнэл” хөтөлбөрийн найруулагч, мөн түүнчлэн NBS телевизийг чадварлаг сэтгүүлч агсан С.Наранбаатартай хамтран үүсгэн байгуулж байсан нэгэн юм. Ингээд эрхэм үзэгчид болоод кино сонирхогчдоо хүрэлцэн ирэхийг урьж байна.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...