Н.Нямдорж: Манай хадам талыхан ийм эв нэгдэлтэй айхтар улс...
2018/09/18
Монголоос Лондон хүртэл тэмээтэй аялна хэмээн зориг шулуудан гарсан Н.Байгальмаа олон Монголчуудын танил болсон.
Түүний тэмээтэй аялал багагүй саад бэрхшээл, хэл ам дагуулсаар Н.Байгальмаа өдгөө муухан олны танил эрхмээс илүүтэй олонд танигдаад буй билээ. Гадаадын иргэнээс их хэмээний мөнгө залилсан гэгдэж нилээдгүй хэл амны бай болоод буй Н.Байгальмаагийн нөхөр Нямдорж ямагт эхнэрийнхээ талд бат зогсдог нэгэн.
Иймдээ ч өөрийн ээж цэнхэр үст Цэрэнтэй түнжин тасарч ээждээ багагүй гомдож явдгаа олноос нуугаагүй. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүх амьдралаа ил болгоно хэмээн “Цэрэн та миний ээж байж миний амьдралыг тайван орхиж чадсангүй юу? Би эр хүн гэхдээ ийм амьдралыг удаан тэсч чадахгүй нь ээ. Амьд явах хүсэл ч алга… Бие биенээ тайван амьдруулж болохгүй хорвоо юу? Биднийг амар тайван байлгаж болохгүй юу ээж минь“ хэмээн нийтэлж байсан.
Тэгвэл өөрийн ээжээс илүүтэй эхнэрээ гэдэг Нямдорж хадам талаа тодорхойлохдоо "Зуун дамжсан Зөөдүүд... Манай хадам талыхан ийм эв нэгдэлтэй айхтар улс, Ах дүүс, мах цусны тасархай гэхээр сүйд болно. Дөнгөж тал нь цугларсан гэхэд 200 гаруй хүмүүс... Ийм халуун дулаан том гэр бүлийн хүргэн хүү " хэмээн онцолжээ.
www.Seen.mn
ggg · 2018/09/19
baigalimaagiin deer ni garah yumsan hudluud l holoruuleed saihan daa
Зочин · 2018/09/19
Тэнэг тэнэг гэхэд энэ нөхөрөөс илүү тэнэг мал байх уу? Завхай хөгшин хүүхэнийхээ ятгалганд орждээ.
эх хүн · 2018/09/18
Өөрөө яаж бий болсноо мэдээчээ тэгэг хархүү! Зарим нэг ийм нөхдүүд эхийгээ эхнэрээсээ (ядаж сайн эхнэр бол ч бас яана гэхэв!) илүүд үзэж байж яваандаа тэнгрийн гэсгээл хүртэх болно л доо!
zichin · 2018/09/18
iimerhuu teneg zauuchuud haa saigui bh yum haramsaltai
зочин · 2018/09/18
баяд дүрвэдүүдэд толгойгоо мэдүүлжээ хөөрхий. эхээс нь илүү хүн гэж байдаг л юм байх даа.
Mankir · 2018/09/18
Ken medlee.ken medlee