Япон улсын иргэн 57 настай Акио Уатанабэ болон түүний хүү 30 настай Макото Такаши нар тус улсад оршин суух Монголчуудыг зочид буудлын ажилд зуучилдаг байсан хэмээх шалтгаанаар саатуулагдаад байгаа аж.

Эдгээр Япон иргэд 40 орчим Монгол иргэдийг ажилд зуучилсан бөгөөд үүнээс 3,000,000 иений ашиг олсон хэмээн мэдээлжээ.

 Акио Уатанабэ, Макото Такаши нарын тусламжтайгаар эдгээр Монголчууд ажилтай орлоготой болсон ч тэд ийнхүү саатуулагдсан тул хууль бусаар ажил эрхэлж буй эдгээр 40 Монгол иргэн нутаг буцахаас өөр аргагүй болоод байгаа ажээ. 

www.Seen.mn