Г.Энэрэл: "Миний талаар худал мэдээллүүд яваад байна"
2018/09/20
Залуусын сонсох дуртай "Оппозит" хамтлагийн гишүүн Г.Энэрэл хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.
Уг мэдээлэлд Г.Энэрэл нь "Б" гэх 12 -р ангийн сурагч охинтой 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр фэйсбүүкээр танилцаж улмаар 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэртээ аваачиж хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орсон.
Үүнээс хойш 2017 оны 09 дүгээр сард нэг удаа, 11 дүгээр сард гэртээ дахин авчирч хар тамхи өгөн улмаар гэртээ 2 хоногийн турш хорьсон байна. Мөн 2018 оны 1 сард хохирогч "Б"-г хичээлээ тарах үед нь "Ангийханд нь надтай унтсан гэдгийг нь хэлнэ" хэмээн сүрдүүлж дахин гэртээ авчирж 9 хоногийн турш хорьж хүчирхийлсэн гэжээ.
Харин энэ мэдээллийн талаар Г.Энэрэл: "Миний талаар худал мэдээлэл яваад байна" хэмээн мэдэгждээ. Ямартай ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийн талаарх худал үнэн нь удахгүй тодорхой болох биз ээ.