Өнгөрөгч ням гаригийн шөнө Италийн Флоренц хотын нэгэн дүүрэгт Монгол улсын иргэн 21 настай оюутан бүсгүй зодуулж хүчирхийлүүлсэн байсан тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. 

25 настай Румин гаралтай Арнут Мустафа гэх орон гэргүй эр хохирогчийг үсдэн мод руу чирэн оруулж зодож хүчирхийлсэн байна.

Бүсгүй гэмт этгээдийг явсны дараагаар өөрөө цагдаад дуудлага өгсөн бөгөөд улмаар түүнийг эмнэлэгт хүргэхэд хэд хэдэн газраа гэмтэл авсан байжээ. 

Цагдаа нар гэмт хэрэгтэнг даваа гарагийн орой хэрэг үйлдсэн газрын ойролцоох байшингаас баривчилсан бөгөөд Арнут Мустафа нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан бүртгэлтэй нэгэн аж.

Италийн дотоод хэргийн сайд Маттео Салвини уг хэргийн тухай мэдмэгцээ “Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдэд химийн аргаар хөнгөлөх шийтгэл оноож, жигшүүлэх ёстой” Хэмээн хэлснийг Ansa сайтад мэдээлжээ. 

 

www.Seen.mn