Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн хувьд олон нийтийн газар явахдаа танихгүй нэгний бүдүүлэг үйлдлээс болж сэтгэл санааны хувьд дарамт мэдрэх тохиолдол цөөнгүй.

Олон нийтийн газар, гудамж талбай зэрэгт явж буй эмэгтэйчүүдийг өдөж хоргоох, дургүйцсэн тохиолдолд элдэв хараалын үгээр хараалгуулах, гуя, өгзөг зэрэг эмзэг газарт нь танихгүй нэгэн хүрэх, олон нийтийн газар шахцалдах зэргийг далимдуулан эмэгтэй хүний биед санаатай болон санаандгүй хүрэх зэрэг нь өөрөө хүчирхийллийн нэг хэлбэр билээ. Энэ нь манай нийгэмд энгийн үзэгдэл мэт болсон нь харамсмаар. 

Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдардаг Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр үүнтэй адил үйлдэл гаргасан Монгол залуугийн тухай мэдээлэл цацагджээ. Бичлэгэн дээрхи залуу гудамжинд явж буй Солонгос охидын гуяыг илэх, өгзгөнд нь хүрэх, юмбакан доогуур нь гараа оруулах зэрэг үйлдийг олон давтамжтайгаар хийж буй нь камерт бичигдэн үлджээ.

Уг мэдээллийн доор Солонгос иргэд Монголчуудыг жигшин зэвүүцэж буй утгатай сэтгэгдлийг олноор үлдээсэн байна. 

www.Seen.mn