Дональд Трамп ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ
2018/09/28
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп:
-Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол орны соёл, уламжлалын талаар сохирхож асуув.
Дэд ерөнхийлөгч Маик Пэнс:
-Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна.
-Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна.
-Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео:
-Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье.
-Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна.
-Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал.
Сенатын танхимын гишүүн Дан Салливан :
-Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким:
-Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаварууд гарч байгаад баяртай байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна.
-Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна.
ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард:
-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн.
- Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг авч гарч чадсандаа баяртай байна.
- Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.
Зочин · 2018/09/29
Трамп, Мелания 2-ын лааны тосон барималтай зургаа авахуулчихжээ гэж. Ар фон нь музей байгаа биздээ. Монголын туг алга
зз · 2018/09/28
бодлын хулгайч · 2018/09/28
ОДОО АЖЛАА Л САЙН ХИЙ ДЭЭ. ЦААНА ЧИНЬ АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДАРЧ, ЯДУУРЧ, ЦӨХӨРЧ ДУУСЛАА