Намайг хайрлаж суусан ч юмуу даа гэж бодогдох боллоо…
2014/02/05
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би айлын ганц охин, азаар аав ээж минь намайг их сайн мэргэжил, боловсролыг олгосон. Тэрнээс өөр гайхуулах юмгүй.
Нэг амь нь хаана байгаа гэмээр туранхай, хавтгай банз. Үс, нүд хөмсөг, сормуус нь нээх шингэн. Буддаггүй, будаад ч өнгө орох юмуудаа гэж өөрийгөө боддог. Төгсөж ирээд улсын байгууллагад, нэр хүндтэй ажил хийж байхдаа нөхөртэйгөө танилцсан. Ажлын шугамаар олон хүнтэй л уулзаж, танилцдаг. Анх харахад яаж намайг тоохым гэмээр сайхан залуу байсан. Өөрөө эргүүлсээр байгаа, тэгээд хадаг сүй тавьж гуйгаад, гэрлээд одоо жил гаран болж байна. Манай хүний хувьд, ер нь бол их шоучин үздэгээ үзсэн, харсан хүн… Миний хувьд бол анхны гэсэн бүхнээ л нөхөртөө өгсөн. Гадуур явахаар бүр илт мэдрэгддэг, хүмүүс энэ сайхан залуу энийг яаж тоосон юм болоо гэж байгаа юм шиг хараал. Зарим хүүхнүүд бүр шивэр авир гээд. Манай нөхөр ер нь намайг хайрлаж суусан ч юмуу даа гэж бодогдох боллоо. Өөртөө угаасаа итгэлтэй биш, нөхрөөсөө болоод улам өөртөө гутрах боллоо. Сүүлдээ салдаг ч юмуу гэж бодох юм. Надад зөвлөөч хүмүүсээ? Манай хүн бол сайн ч биш, муу ч биш тийм л нөхөр…