Индонезийн Сулавеси арлын Палу хотод хүчтэй 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болон цунами болсны улмаас амиа алдсан иргэдийн тоо 1300 давжээ.

Уг гамшигт 1.6 сая иргэн өртсөн тухай тус улсын Үндэсний гамшгийн газраас мэдээлжээ. Орон гэргүй, тог цахилгаангүй болсон айл өрх маш их байгаа бөгөөд Засгийн газраас байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс болж хохирол амссан иргэддээ долоон сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Гамшигт нэрвэгдсэн Палу хотын таван өдрийн дараахи зураглалыг BBC сайтад үзүүлжээ.

www.Seen.mn