"Нэг насаар энгийн байснаас нэг өдрийн хаан байсан нь дээр" хэмээн дуулж гарч ирсэн залуу өнөөдөр хэдийн Монгол залуусын хүндэтгэлийг хүлээж нийгэмд өөрийн байр суурийг тодорхойлж чаджээ.

Дуучин Rockit bay гэхээс илүүтэй "Авъяаслаг Монголчууд" шоуны шүүгч хэмээн тодорхойлогдсон тэрээр хувийн амьдралаа олноос нууцалж өөрийгөө сурталчилах дургүй нэгэн.

Иймдээ ч өдөр тутмын хэрэглээ болсон цахим орчинд төдийлөн идэвхитэй ханддаггүй. Тийм ч учир түүний талаар элдэв шар мэдээлэл хов жив холуур өнгөрдөг биз ээ.

Олон нийтэд ухаалаг, авъяаслаг хэмээн хүндлэгдсэн Баяраа эхнэр охин хоёрын хамт амьдардаг билээ. Энэ удаад түүнийг "Дуучин", "Шүүгч" Баяраа бус "Халамжит хань, "Эцэг хүн" гэх өнцгөөс харуулах фото зургуудаас сонирхуулъя. 

www.Seen.mn