МАХН-ын Их хурал дөрөвдүгээр сард хуралдана, мөн уг үетэй зэрэгцэн УИХ-ын ээлжит бус юм уу хаврын чуулганаар Монгол Улсын Засгийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Товчхон энэ мэдээллийн цаана юм юм болж байгаа нь тодорхой.


Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл "дан дээл"-тэй дараагийн Засгийн газарт орох нь тодорхой бөгөөд үүний тулд дараах тохироог хийж буй бололтой.


1-т АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг улируулан ажиллуулах
2-т Эвслийн хүчээр л АН олонхи гэгдэж буйг сануулж, хэрэв АН буулт хийхгүй бол МАН-тай хамтарч олонхийг бүрдүүлэх.


АН-ын удирдлага ч шинээр байгуулагдах "дан дээл"-тэй Засгийн газарт тус эвсэлтэй дахин хамтрах чигийг баримталж буй гэнэ.


Шинэ Засгийн газарт багтах МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн сайд нарын нэрс ч тодорч эхэлсэн байна.
Мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдаар ажиллана.
Мөн М.Энхсайхан Зам Тээврийн сайдаар, Ц.Шаравдорж Батлан Хамгаалахын Сайдаар, Л.Жамбалжав Эрүүл Мэндийн сайдаар тус тус яригдаж буй аж.

Э.Мягмардорж