Чулуун эдлэлийн анхны үзэсгэлэн нээлтээ хийжээ
2013/03/22
Эрдэнийн болоод үнэт чулууны үзэсгэлэн худалдааг Монголд анх удаа зохион байгуулжээ. Үнэт чулууны загвар зохион бүтээгч С.Алтандөш өөрийн цуглуулгаас бүрдсэн энэ үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийжээ.
"Монгол Эрдэнэс" нэртэй энэхүү үзэсгэлэн 3 дугаар сарын 20-ноос 24-ны хооронд болж байгаа бөгөөд эндээс та өөрийн сонирхсон чулуун эдлэлийг авах боломжтой юм.