Дуучин Наагий тавдугаар ангийн хүүхдийн сая төгрөгийг хожжээ
2018/10/09
Энэ зун клипээ хийхээр Гэрэлт гудамжны замын будаад дараа нь бороонд арилгасан гэх ташаа ойлголтоор цахим орчинд олны анхааралд өртөөд байсан дуучин Наагий буюу Наранбаатар бас л буруугаар ойлгогдохоор зүйлд орооцолджээ.
Тэрбээр Боловсрол телевизийн эрхлэн явуулдаг “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” шоу нэвтрүүлэгт оролцон тус нэвтрүүлгийн бүх асуултанд хариулан сая төгрөгийн эзэн болжээ. Энэ нэвтрүүлэгт урлаг соёл, спортын гээд салбар бүрээс олны танил хүн оролцож өөрийгөө 5-р ангийн хүүхдээс ухаантай эсэхээ шалгуулан10 асуултын тусламжтай хариулт өгдөг хөгжөөнт нэвтрүүлэг юм.
Тэр бүр ялагч тодроод байдаггүй энэ нэвтрүүлэгт Наагий түрүүлсэн учир зарим нэг хүн нь Наагийг тавдугаар ангийн хүүхдийн сая төгрөг авчихсан гэх мэтээр ярьж байгаа аж. Уг нь бол түрүүлсэн тэрбээр бас л нөгөө замын будаг арилгасан гэх мэтээр шүүмжлэлд өртчих вий дээ.
зочин · 2018/10/09
Энэ баян дуучин нэг сая төгрөгөө хүүхдүүд өгөх байлгүй дээ.адгалж ундаа. чихэр авч өгөх биз