"Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг авлига авсан хэргээр саатуулав
2018/10/12
АТГ-аас Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг энэ сарын 10-ны өдөр саатуулжээ.
Түүнийг авлига авч байх үйлдлийг нь илрүүлэн баривчилж Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар "хахууль авсан" хэмээн яллагдагчаар татсан байна. АТГ-аас энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг мөн л авлига авсан хэргээр саатуулсан.
Одоогоор авлигатай холбоотой дээрх хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Зочин · 2018/10/12
"Шинэ эрин" сургуулийн зургийг тависан байх юм Ингэж буруу ташаа мэдээлэл цацаад хэрггүй л болов уу даа Энэ сургуулийн захиралыг албадан саатуулаагүй биз дээ