"Авъяаслаг Монголчууд" шоуны шүүгч Rokit bay анх "Нэг өдрийн хаан" хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн билээ.

Түүнээс хойш хийсэн бүхий л уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч ирсэн. Харин өдгөө реппер залуу маань дуу хөгжим гэхээс илүүтэй энтертаймент чиглэлд илүүтэй хүч үзэж Монгол хүн бүрийн үзэх дуртай "Авъяаслаг Монголчууд" шоунд хоёрдахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа юм.

Rokit bay-ын хувьд Make up artist Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон бөгөөд хосууд өдгөө хоёр ой гарантай бяцхан охинтой билээ. Тэд гэр бүлийн анхны аялалаараа Америк улсыг зорьжээ.

Хувийн амьдралаа олон нийтэд төдийлөн ил байлгахыг хүсдэггүй тэрээр сүүлийн үед эхнэр охин хоёрынхоо зургаар инстаграм хуудсаа чимэх болсон гэнэ. 

www.Seen.mn