Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн баасан гарагт гаргасан билээ. 

Захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09:00 цаг байхаар,  харин ажлын дуусах цаг нь 18:00 байна гэж заасан.

Захирамжийг:

  • Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба
  • Нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд
  • Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.

Бодит байдал дээр харин энэ хэр тохиромжтой талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг үүсээд байгаа юм. Энгийн нэг яриагаар л гэхэд хүүхдээ цэцэрлэгт өгөх, авах гээд цагууд нь давхардсан энэ үед төрийн албан хаагчийн ажлын цагийн хуваарьт өөрлөлт оруулах нь хэр зохистой байгаа бол. Үүнээс гадна замын хөдөлгөөний ачаалалын бууруулахад энэ зохицуулалт хэр үр өгөөжтэй болох эсэхийг шийдвэр гаргасан удирдлагууд л мэдэж байгаа байх даа. Төрийн алба уг ёсондоо бол хамгийн эртэч газар баймаар. Гэтэл хувийн хэвшлийнхэнтэйгээ зэрэгцээд ажлаа эхлэхээр тэд өглөө эрт ажлаа амжуулж амжих л байгаа даа.