Хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдийг сургалтанд хамруулав
2018/10/15
БЗД-ийн Мэргэжлийн хяналтын газар болон дүүргийн Засаг Даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчигээний хэлтэстэй хамтран зохион байгуулсан сургалтанд тус дүүргийн нутаг дэвсгэрт Хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдийг хамруулсан байна.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 08/2693 албан тоот, Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аян, 2018 оны тусгай захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан энэ сургалтын үеэр иргэд болон аж ахуйн нэгжүүдэд Ургамал хамгааллын тухай, Тариалангийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Зөрчлийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлжээ.
Сургалтанд БЗД-ийн нутаг дэвсгэрт Хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа нийт 20 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна.