"What Are Words"дуугаараа нэр алдарт хүрсэн Крис Медина, болон Жулияана Рамос нар өнөөдөр
2018/10/18
Крис Медина 2012 онд "Аmerican idol" шоу нэвтрүүлэгт оролцож хэдийгээр тэргүүн байрт шалгарч чадаагүй ч түүний агуу их хайрын түүх тэсвэр тэвчээрийн тухай Америкт тэр байтугай дэлхий дахинд бахдан биширч байсан юм.
Учир нь Крис Мединатай бүтэн найман жилийн туршид хамт байсан сүйт бүсгүй болох Жулияана Рамос хуримаа хийхээс хоёр сарын өмнө авто машины осолд орж маш ховор тохиолддог тархины эмгэгтэй болсон юм.
Ингээд тэрээр өөрийн хайртай бүсгүйдээ зориулан “What a Words” дуугаа гаргасан бөгөөд түүний энэхүү дуу Норвеги, Шведийн чартуудыг 19 долоо хоногийн турш тэргүүлээд зогсохгүй “Billboard Hot 100” чартын №83-т орж 46сая удаагийн хандалт авчээ.
Энэхүү дуунд Крис медина хайртай бүсгүй Жулияана Рамосд хичнээн хайртай болохоо мөн насан туршдаа хайр халамжаар дутаахгүй үүрд хамт байхаа гайхалтайгаар илэрхийлсэн байдаг.
Гэвч Крис медина 2014 онд алдар нэрд гарсныхаа дараа Европд амьдархаар болж хайрт бүсгүй Жулияана Рамосоос албан ёсоор салсан юм.
Тэрээр удалгүй тухайн ондоо шинэ найз бүсгүйтэй болсон төдийгүй хосууд 2017 онд шинэ хүнээ угтан авсан байна. Гэсэн хэдий ч Крис медина Жулияана Рамос нар одоог хүртэл холбоотой байж найзын харилцаатай байдаг гэнэ.
www.Seen.mn
Зочин · 2018/10/19
oooodgui er hyn bna