Шүүхийн ёс зүйн хороо зургаан шүүгчид шийтгэл ноогдууллаа
2018/10/22
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо.
Хуралдаанаар 19 шүүгчид холбогдох 13 гомдол хэлэлцэж,
5 шүүгчид сануулах,
1 шүүгчид огцруулах,
1 шүүгчид 2 сар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулжээ.
Харин 3 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 5 шүүгчид холбогдох 4 гомдлыг хойшлуулж шийдвэрлэжээ.