Ургац хураалтын ажил 84,1 хувьтай байна
2018/10/23

2018 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84,1 хувьтай байгаа бөгөөд энэ нь гурван хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82,9 хувь, төмсний 99,9 хувь, хүнсний ногооны 99,9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байна.
|
Таримлын төрөл |
Урьдчилсан баланс |
10 дугаар сарын 23-ны байдлаар |
|
Үр тариа |
450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай |
373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай |
|
Төмс |
151 мянган тонн |
160.5 мянган тонн төмс |
|
Хүнсний ногоо |
95.1 мянган тонн |
93.2 мянган тонн |
|
Тэжээл |
86.3 мянган тонн |
108,6 мянган тонн |
|
Тосны ургамал |
30.1 мянган тонн |
15,8 мянган тонн |
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан харууллаа.






