Монголын баг тамирчдын хувцас Сочи-2014 Өвлийн олимпийн хамгийн загварлаг 10 хувцасны нэгд оржээ. Ингээд хамгийн загварлаг хувцастай тамирчин бүхий 10 орныг танилцуулъя. 

10.  Италиийн баг тамирчид   “Армани”-ийн бүтээлийг  энэ удаагийн өвлийн  олимпт өмссөн байна.

9. Канадын баг тамирчдын хувцасны загварын Hudson’s bay зохион бүтээсэн байна

8. Их Британийн Олимпт оролцох тамирчдын хувцсыг ADIDAS компани 1984 оноос хойш хариуцан ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд  энгийн мэт харагдах ч биед эвтэйхэн загварыг сонгосон байна.  

7.  Шведийн баг тамирчид энэ жил  залуу, сайхан харагдаж байсан нь H&M-ийн хувцасыг өмссөнтэй шууд холбоотой.

6. Болгарын баг тамирчдын дүрэмт хувцсыг AGRESSIA харин спорт өмсгөлийнх нь загварыг VIST  гаргажээ Аль аль загварлаг, дулаахан  харагдаж байна.

5.  Америкийн баг тамирчдын хувцас төрийн далбааг нь санагдуулж байгаа биз. Ralph Lauren-ийн санаа гэнэ лээ.

4.  Бразилийн баг тамирчид  “Nike”-аар энэ жил гангарсан.  

3.  Олимпийн тамирчдаас  хамгийн  сонирхолтой харагдаж байсан загвар нь энэ.  Гоёо болон Stefano Ughetti  нарийн хамтын бүтээлээр  Монголын баг тамирчид гоёсон. Энэ нь тэднийг тамирчид гэхээсээ илүү Хогвартсын  сурагчид шиг харагдуулж байсан.  Гэхдээ загварлаг харагдаж байхад  хэнд хамаатай юм бэ?

2. Эстонийн баг тамирчдыг дулаахан харагдуулж байгаа энэ загварыг MONTON гаргажээ

1.  Загвар, брэндийг хослуулсан улс бол Франц улсын баг тамирчид байлаа.  Тамирчдын хувцасны загварыг LACOSTE гаргасан бөгөөд  тэд хамгийн  загварлаг хувцас бүхий   улсаар шалгарсан юм.  

 

Эх сурвалж: http://www.latinopost.com/articles/3842/20140206/sochi-2014-winter-olympics-fashion-ranking-the-top-10-team-outfits.htm