Цаашдаа том гэдэстэй хаана яаж амьдрахаа мэдэхгүй байна…
2014/02/08
Сайн байцгаана уу би та бүхэнтэй өөрт тохиолдож байгаа асуудлаа хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юмаа. Би 25 настай анх 19 настай байхдаа найз залуутайгаа танилцаж байсан түүндээ анхны гэсэн бүхнээ зориулж 5, 6 жил хайрлаж явлаа.
Надад ч гэсэн их хайртай гэдэг. Одоо би 5 сартай жирэмсэн саяхан эход харуулсан хүү байна гэсэн. Гэхдээ яагаад ч юм надад жил маань их ширүүн орох шиг боллоо. Бүх зүйл бүтэлгүйтэж гэр бүлийнхэн ээж аав ах эгчээ алдсан одоо хайртай хүн маань 2, 3 хүнтэй уулздаг болохыг мэдээд сална хүүхдээ авахуулна гэж хэлсэн чинь 400,000 төгрөг өгөөд алга болоод өглөө. Би одоо очих ямарч газар хандах хүнгүй хэцүү байдалд байна. Одоохондоо нэг эмийн санд ажилаж байгаа гэхдэ 5 сартай гэдэс хатуураад өдөржин зогсож эсвэл алхаж ажилладаг болохоор ядарч байна. Ядарлаа гээд яахав дээ түрээсийн байр хоолны мөнгө олох гээд зүтгэж байна. Би их хүлээцтэй их л тэвчээртэй болж дээ хүүхдээ авахуулна гэж бодож үзсэн чадахгүй юм байна лээ. Анхны жирэмслэлт аборт гэдгийг үнэхээр үзэн яддаг болохоор…
Гэхдээ одоо ганцаараа гэдэс томроод төрөх дөхөөд ирэхээр ажилд ортлоо хүүхдээ яаж юугаар өсгөнө гэж бодохоор л шөнөжин шаналах юмаа. Найз нөхөд туслана гэж ярьдаг гэхдээ би юунд итгэхээ мэдэхгүй байнаа. Би хэлний мэргэжилтэй ажил олдохгүй гайгүйхэн хувцас өмсөж зүүхээс нааш ажилд авахгүй байх эсвэл гайгүй хүнтэй уулзвал ажил олдох бололтой. Би угийн даруу хүн бололтой би яаж амьдарвал дэээр вэ? Хүүхдээ яах вэ гаргамар байна. Надад аз тохиох болов уу? Миний хүүхэд надад маш их хэрэгтэй байна. Бид 2 2-уулхнаа нялх биетэй хоол хүнстэй байрныхаа мөнгө төлсөн байхад амьдраад явж чадах болов уу хүмүүс минь зөвлөөч…