Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн охин Ким Лим манай улсын зорилтот бүлгийн айл өрх, хараа хяналт хэрэгтэй буй хүүхдүүдэд туслахаар энэ сарын 22-нд хүрэлцэн ирсэн юм.  

Тэрээр уг ажлынхаа хүрээнд "Эрдэмт төв" асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцаж Сонгинохайрхан дүүрэгт оршин суух өөрийн гэсэн орон гэргүй 14 иргэнд гэр бэлэглжээ. 

Ким Лим энэ тухайгаа "Эдгээр гэрийг өвлийн эд хүйтнээс өмнө хэрэгтэй хүмүүст нь өгсөнддөө баяртай байна. Бид дэлхийг өөрчилж чадахгүй ч бид өөрчлөлтийг хийж чадна" хэмээн өөрийн сайн үйлсийн тухай цахим хуудсандаа мэдээлжээ. 

Петер Лим нь Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигч, McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг юм.

www.Seen.mn