Ховд аймгийн “Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө
2014/02/09
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулж шилдгээр тодорсон 3 найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох юм.
Орон нутаг дахь салбар холбоод дээр өрсөлдөөн аль хэдийн эхэлж аймгуудын шилдэг залуу найрагч нар тодорсоор байгаа аж. Энэ сарын 8-ны өдөр Ховд аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг залуу яруу найрагчдаа тодруулжээ. Уг наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцсон бөгөөд 40 гаруй бүтээл ирсэнээс 17 залуу яруу найрагчийн бүтээлийг 1-р шатанд шалгаруулж, 2-р шатанд 10 бүтээл, 3-р шатанд 5 залуу яруу найрагчийн бүтээл шалгарсан байна.
Улаанбаатарт зохион байгуулагдах улсын хэмжээний “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн төлөө 5 залуу яруу найрагч өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Б.Лхагва-Очир “Цаст” телевизийн захирал, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/
2-р байрт П.Гантөмөр мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/
3-р байрт Г.Одонтуяа ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ нар шилдгээр шалгаран шагналаа гардан авсан юм.
Д.Ана