Индонезийн махны зах
2013/03/24
Хэрэв та амралтаараа Индонези явбал бараг өлсөж үхэж магадгүй л юм. Учир нь тус улсын махны зах дээрх бүтээгдэхүүнийг хараад бараг цочирдоод хоол ч хоолой давахгүй.
Индонезийн Хойд Сулавеси мужийн Томохон хүнсний зах дээр олон төрлийн мах зардаг. Жишээ нь эндээс та шарсан нохойн мах, могойг зэргийг худалдан авч болох юм. Харин нутгийн оршин суугчид энэ махандаа тун дуртайгаас гадна олон төрлийн хоол хийдэг.